Япон улсад Монгол гүүний эхэс чанараараа гайхагдаж байна.

2024-10-02 05:11
Япон улсад Монгол гүүний эхэс чанараараа гайхагдаж байна.

Япон улсын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Newtech, Vievic cosmetics компаниуд нь Монгол гүүний эхэсийг Монгол улсаас захиалан авч орц найрлагандаа ашиглан арьс арчилгааны төгс бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн худалдаалдаг байна.

 

Тухайлбал Vievic cosmetics компани нь Монгол гүүний эхэсийн 50%-ийн найрлагатай арьс арчилгааны цоо шинэ “CHU” брэндийг хэрэглэгчиддээ танилцуулан худалдаалж эхэлжээ.

 

Newtech, Vievic cosmetics компаниуд нь Кыргызстан, Шинэ зенланд, Монгол улсаас өөрсдийн чанар, стандартын дагуу боловсруулсан гүүний эхэсийг импортлон авдаг ба шинжилгээгээр Монгол гүүний эхэсийн үр нөлөө нь бусдаас илүү байдаг нь шинжээчдийг гайхшируулдаг байна. Учир нь Монгол орны жилийн дөрвөн улирлын онцлогоос хамаарч Монгол гүү нь дулаан цагт шим тэжээлтэй бүгдийг идэж, олон төрлийн ургамлаар хооллож, тарга тэвээргээ гүйцээж, тарчиг цагийг хүчээ хэмнэн давж, хатуу ширүүнд дасан зохицох хосгүй чадвартайд үнэ цэнэ оршино гэж дэлхийн олон эрдэмтэд үздэг. Тиймдээ ч Монгол гүүний мах, сүү, эхэсийн чанарт онцгой нөлөөлдөг. Цаашилбал энэ түүхий эд нь экологийн цэвэр бүтээгдэхүүн болдог.

 

Эхэсийг яагаад гоо сайхны арчилгаанд хэрэглэх хэрэгтэй вэ?

Эхэс нь амьтны үр төл эхийн хэвлийд бойжиход шим тэжээлээр хангаж байдаг амин судас бүхий хүйгээр холбогдсон хальсан уут юм. Эхэсийг дотор нь чанар, үр нөлөө үзүүлдгээр нь хүн, морь, үхэр, хонь, гахайн гэж 5 ангилж, энэ нь бүтээгдэхүүний чанарыг тодорхойлдог. Үүдэл эсийн цэвэр эх үүсвэр бөгөөд 450 төрлийн уураг, 10 төрлийн коллаген, глютамины хүчлээр баялаг тул хүний биеийн эсийг нөхөн төлжүүлж, сэргээх маш өндөр чадвартай байдаг ажээ.

 

Гүүний эхэс нь гахайн эхэсээс 300 дахин их амин хүчлийг агуулдаг нь арьсанд үзүүлэх нөлөө тэр чигтэй өндөр гэсэн үг юм.

 

Сүүлийн жилүүдэд өндөр хөгжилтэй орнууд адууны эхэсийг шинжлэх ухааны үүднээс бусад эхэстэй харьцуулан судалж үзээд амин хүчлийн өндөр агууламжтайг тогтоон дараах салбаруудад өргөн ашиглаж байна. Үүнд:

·        Хүнсний нэмэлт тэжээл /Dietary/

·        Эм /Pharmaceutical/

·        Гоо сайхны бүтээгдэхүүн /Cosmetics/

·        Бусад (Гэрийн тэжээмэл амьтны хоол тэжээл) /Other/

 

Гүүний эхэс нь нийт 120 гаруй идэвхтэй найрлагатай олон төрлийн аминхүчил, коллаген, төрөл бүрийн пептидийг агуулдаг нь гоо сайхны арьс арчилгаанд үсрэнгүй дэвшилт болж хөгшрөлтийн эсрэг төдийгүй үргэлжийн залуу гоо сайхнаа хадгалах боломжийг олгосон юм

 

Гүүний эхэсийн гоо сайханд үзүүлэх нөлөө:

·        Арьсны өнгийг жигд болгоно

·        Арьсыг чангалж, өргөнө

·        Нөсөө толбо бүдгэрүүлнэ

·        Хялгасан үрчлээг арилгана

·        Арьсыг цайруулна

·        Нөхөн төлжилтийг хурдасгана

·        Хөгшрөлтийг удаашруулж, залуужуулна

·        Чийгшил өгч тайвршуулна

 

Ийм учраас олон улсад эхэсийн гоо сайхны бүтээгдэхүүн нь тренд болоод байгаа бөгөөд Монголын хэрэглэгч ч үүнээс хоцроогүй юм.

 

Монголын гоо сайхны зах зээлд ИТГЭЛ ТӨГС ГОО ҮЗЭСГЭЛЭНГ цогцлоож байгаа “CHU” брэндийн залуужуулах мистийг өнгөрсөн жилийн хугацаанд хэрэглэгчдийн гарт хүргэсэн байна. Бүтээгдэхүүн нь арьсанд өндөр үр нөлөө үзүүлж сэтгэл ханамжид нийцсэн тул 50%-ийн эхэсийн ханд, жижиг молекултай Гиалуроны хүчлийн төгс хослолт “CHU” серумыг шинээр танилцуулсан нь хэрэглэгчдийн талархлыг хүлээгээд байна.

 

“CHU” брэнд нэр нь японоор “Үнсэлт” гэсэн үг бөгөөд арьсанд үнсэх мэт таатай мэдрэмжийг өгч ИТГЭЛ ТӨГС ГОО ҮЗЭСГЭЛЭНГ бэлэглэх юм.

 Бүтээгдэхүүний мэдээллийг Chu skin Mongolia цахим хуудас болон chuskin.mn, shoppy.mn сайтуудаар худалдаалж байна.

 

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл