“ Чүү Пласента трейд” ХХК нь Монгол гүүний эхэс болон байгалийн гаралтай өндөр чанарын түүхий эдэд суурилсан арьс арчилгааны бүтээгдэхүүнийг Япон улсын гоо сайхны салбарын тэргүүлэгч үйлдвэрлэгчидтэй хамтран хөгжүүлж, захиалан үйлдвэрлүүлж, Монгол Улсад импортлон борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Манай компани нь Япон улсын гоо сайхны 100 гаруй брэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн худалдаалдаг Vievic, LUNAS Cosmetics зэрэг олон улсын туршлагатай үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж, Японы дэвшилтэт технологи, чанарын хатуу стандарт, Монголын байгалийн цэвэр түүхий эдийг хослуулсан арьс арчилгааны бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна.