Гүүний эхэс нь өөрийн гэсэн онцгой шинж чанартай. Эхсийн төрлүүд дундаас хурдны спорт машинтай зүйрлэж болно. Гүүний эхсийн найрлага хүний биед хэрэгцээтэй 20 гаруй төрлийн амин хүчил агуулдаг тул найрлага дахь шим тэжээл эсүүдэд илүү хурдан, үр дүнтэй хүрч очдог гэж ойлгож болно. Тиймээс гүүний эхэс нь эдийн нөхөн төлжилт, шархны эдгэрэлтийг дэмжихэд илүү үр дүнтэй аж. Гоо сайхны үйлдвэрлэлд гүүний эхэс нь тансаг зэрэглэлийн орц хэмээн тооцогддог. Судалгаагаар гүүний эхэс нь хонь болон гахайны эхэсээс 300 дахин их амин хүчил агуулдаг бөгөөд өсөлтийн хүчин зүйлстэй нэгдэн нөхөн төлжүүлэх шинж чанарыг нь тодотгодог. Тухайлбал, судалгаагаар гүүний эхсийн ханд нь арьсны чийгшлийг 42 хувиар, уян хатан чанарыг 35 хувиар нэмэгдүүлдэг болохыг тогтоосон байна. Гүүний эхсийн бас нэгэн давуу тал бол антиоксидантын өндөр агууламжтай. Энэ фермент нь чөлөөт радикалуудыг саармагжуулж, исэлдэлтийн стрессийг бууруулснаар арьс хөгшрөх үйл явцыг удаашруулдаг.
Арьсны нөхөн төлжилтийг сайжруулах Арьсны гадаргуу нь маш бат бөх хамгаалалтын давхарга учир том хэмжээтэй молекулууд нэвтрэх боломжгүй. Үүнийг гоо сайхны үйлдвэрүүд биотехнологийн аргаар арьсанд гүн нэвтрэхүйц жижиг молекул болгож хувиргадаг. Гүүний эхэс арьсыг амин хүчлээр хангах замаар эсийн хүлээн авагч молекулуудтай холбогдон эсийн хуваагдал, нөхөн төлжилтийн процессыг идэвхжүүлж эдгэрэлтийн үйл явцыг илүү түргэн бөгөөд үр дүнтэй явуулдаг. Коллаген ба эластиний нийлэгжилт сайжрах Хэрэв коллагеныг барилгын хатуу тулгуур багана гэж үзвэл, эластин нь уг барилгыг уян хатан, бат бөх байлгах дүүргэгчийн үүрэг гүйцэтгэдэг. Эхэстэй арьс арчилгааны бүтээгдэхүүн гаднаас нь түрхсэнээр арьсыг дүүрэн, чанга байлгах тэрхүү молекулаар нь хангаж байгаа юм. Арьсны чийгшил болон хамгаалалтын давхаргыг сайжруулах Амин хүчил нь мөн гиалуроны хүчлийн үйлдвэрлэлийг дэмждэг. Гиалуроны хүчил нь өөрийн жингээс 1,000 дахин их хэмжээний усыг өөртөө хадгалах чадвартай тул арьсыг чийгээр хангаж хуурайшилтаас сэргийлдэг. Үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж арьсны өнгө жигдлэх TGF-β (Transforming Growth Factor Beta) зэрэг өсөлтийн хүчин зүйлс нь арьсны үрэвслийг багасгах, меланин үйлдвэрлэлтийг хянах чадвартай байдаг. Ингэснээр батга, нөсөө толбо, арьсны улайлтыг бууруулж арьсны өнгийг жигд болгоно.
Эхсийн онцлох орц бол амин хүчил, өсөлтийн хүчин зүйл /growth factors/ буюу ургамал, амьтдад байдаг нэг төрлийн уургууд. Эдгээр уургуудын тусламжтай бид хуруугаа зүссэн ч буцаж эдгэж, ургамал, модны иш хугарсан ч буцаж ургадаг хэрэг. Жишээлбэл, арьсны нөхөн төлжилтийг дэмждэг эпидермисийн өсөлтийн хүчин зүйл (EGF) нь арьсны эсүүдийн хуваагдлыг дэмжиж, шинэ арьсны давхарга бий болгох командыг өгдөг “барилгын дарга” гэж ойлгож болно. Харин инсулин-төст өсөлтийн хүчин зүйл (IGF) нь булчингийн болон холбогч эдийг бэхжүүлдэг “фитнес дасгалжуулагч багш”. Мөн TGF-β нь арьсны уян хатан чанарыг хангадаг коллагены үйлдвэрлэлийг тэнцвэртэй үйлдвэрлэх байдлаар “интерьер дизайнер” шиг арьсыг жигд, толигор байлгадаг гэсэн үг. Мэдээж хүн эдгээр өсөлтийн хүчин зүйлсийг өөрсдөө ялгаруулдаг, гэхдээ нас ахихын хэрээр эдгээр уургуудын ялгаралт, арьсны коллаген багасаж, нөхөн төлжилт удааширдаг. Эхсийг арьс арчилгаанд хэрэглэх болсон шалтгаан нь арьсны асуудалд шууд хүрч үйлчлэх боломжтой байдагтай холбоотой. Арьсанд түрхэх үед арьсны давхаргыг шууд нэвтэлж хүсээд буй үр дүнд хүргэнэ гэсэн үг. Эдгээр өсөлтийн хүчин зүйлс нь уураг хэлбэрээр оршиж, эсүүдэд дохио өгч, нөхөн төлжих, шинэ эс үүсэх үүрэг гүйцэтгэдэг.
Хүний эхэс: Лабораторид хэрэглээнд тохируулан бэлтгэж , эмчилгээ болон клиник гоо сайханд ашиглагдаг Амьтны эхэс: хонь, гахай, гүүний эхэс эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд ихэвчлэн ашигладаг, ялангуяа гүүний эхэс нь амин хүчлийн агууламж илүү өндөр байдаг онцлогтой. Ургамлын эхэс: Ургамлын өсөлтийн хүчин зүйл хэмээх уургуудыг ашиглан эцсийн бүтээгдэхүүн гарган авдаг ба мөн л эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүнд өргөн ашиглагддаг.
Эхэс (placenta) нь жирэмсний үед ургийн өсөлтийг хангах үүрэгтэй түр зуурын эрхтэн бөгөөд төрсний дараа үүргээ гүйцэтгэж дуусан биеэс гадагшилдаг. Эхэс урагт шим тэжээл, хүчилтөрөгч дамжуулах, бодисын солилцооны илүүдлийг ялгах шүүлтүүрийн үүрэгтэй байдаг. Өндөр шим тэжээлтэй тул эрүүл мэнд, гоо сайхны салбарт олон янзаар туршин судалсаар 2010-аад оноос эхлэн эхсийн найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүн хүчээ авч эхэлсэн. Судалгаагаар эхэс нь арьсны нөхөн төлжилт, уян хатан чанар, чийгшлийн түвшнийг нэмэгдүүлж, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй болохыг баталсан. Ялангуяа амин хүчил, гиалуроны хүчил, коллаген, өсөлтийн хүчин зүйл (EGF, FGF) нь эхсийн гол орц бөгөөд арьсны эсийн нөхөн төлжилтөд чухал үүрэг гүйцэтгэдэг байна.
Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл